АНУ-БНАСАУ-ын удирдагчид дахин уулзана гэдэгт итгэлтэй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /Xinhua/. АНУ-ын Ерөнхийлөгч
Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын гурав дахь дээд
хэмжээний уулзалт ойрын ирээдүйд болно гэдэгт итгэлтэй байгаагаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн
дарга Майк Помпео илэрхийлжээ.
М.Помпео баасан гарагт телевизийн “CBS” сувагт ярилцлага өгөх үеэрээ энэ талаар тэмдэглэсэн
байна. Тэрбээр уулзалтын тодорхой товын талаар дурдаагүй боловч ойрын ирээдүйд
болно гэдэгт найдаж байна гэж хэлжээ.
"Ханойд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр талын байр суурийн талаарх
харилцан ойлголцол гүнзгийрсэн" гэж М.Помпео онцолжээ. Мөн тэрбээр, Вашингтон,
Пёньяны хооронд тогтоосон дипломат сувгууд нээлттэй хэвээр байгааг тэмдэглэсэн
байна.
Энэ оны хоёрдугаар сард Вьетнамын нийслэл Ханой хотноо зохион байгуулсан
хоёр удирдагчдын дээд хэмжээний уулзалт хэлэлцээргүйгээр өндөрлөсөн билээ.