Улсын Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатарыг огцрууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар, Улсын Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатарыг албан тушаалаас нь өнөөдөр огцруулав.
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд Улсын ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын ерөнхий прокурорын албан хаагчдад танилцуулж, ажил хүлээлцэх ёслолд оролцсон юм.
Үүний дараа тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6.4, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны 10/09 дугаар зөвлөмжийг тус тус үндэслэн:
Улсын Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатарыг огцруулсан тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Ерөнхий прокурорын газрын албан хаагчдад мөн танилцууллаа.
Связанные новости

