Цоожтой хүүхдүүдийг аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-22 13:27:40

Нийслэлийн Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд айлын тагтнаас бага насны хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ажиллаж 5 настай эрэгтэй хүүхдийг аварчээ.

Уг хүүхэд  гэртээ цоожлогдсон байсныг дүүргийн Цагдаагийн байгууллагатай хамтран аюулгүй болгож ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Мөн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд гэртээ бас цоожлогдоод  тагтнаас  унах дөхсөн дөрвөн настай, эрэгтэй хүүхдийг  аюулгүй болгон дүүргийн Цагдаагийн мөрдөн байцаагчид хүлээлгэн өгсөн байна.

Ж.Батсайхан

Связанные новости