Төрийн тэргүүн асан хүмүүсийг төр, намын ажил хийхийг хориглоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБИШКЕК.
/REUTERS/. Киргизийн
парламент “Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны баталгааны
тухай” хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг сайшаан баталжээ. Энэхүү нэмэлт
өөрчлөлтөд тус улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан хүмүүсийг төрийн албанд эргэн орж ажиллах,
намын үйл ажиллагаанд оролцохыг хориглож байгаа аж. Зөрчсөн тохиолдолд тэдний
халдашгүй дархан байдлыг цуцалж болзошгүй юм байна.
“Киргизийн төрийн тэргүүний албыг хашиж байсан хүмүүс төрийн байгууллагуудад улс төрийн болон төрийн тусгай албан тушаалыг эрхэлж болохгүй. Түүнчлэн намын удирдах байгууллагуудад албан тушаал эрхлэх эсвэл өөр арга замаар улс төрийн намын үйл ажиллагаанд оролцох ёсгүй” хэмээн тус нэмэлт өөрчлөлтөд дурджээ. Хуулийг зөрчсөн тохиолдолд түүнд олгосон халдашгүй дархан байдал, давуу эрхийг нь цуцлах аж.
Ирэх онд болох парламентын сонгуулийн өмнө сөрөг хүчний Социал демократ
намын байр суурийг сулруулахад энэхүү нэмэлт өөрчлөлтийн зорилго оршиж байна хэмээн Киргизийн
Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевын талыг баримтлагчид үзэж байна.
Связанные новости


