Чикаго хотын даргаар анх удаа өнгөт арьст, ижил хүйстэн эмэгтэй сонгогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-04 14:20:34

ЧИКАГО. /CNA/. Америкийн 3 дахь том хот болох Чикаго хотын даргаар анх удаа Африк Америк гаралтай, ижил хүйстэн эмэгтэй сонгогджээ. Сонгогчид түүнээс эдийн засгийн тэгш бус байдал, галт зэвсэгтэй холбоотой гэмт хэрэг зэрэг асуудлыг шийдвэрлэхийг хүссэн байна.


Өдгөө 56 настай Лори Лайтфутад сонгогчдын 74 хувь нь саналаа өгчээ. Түүний өрсөлдөгч мөн Африк америк гаралтай эмэгтэй байсан аж.  


Лайтфут нь Чикаго хотын анхны Африк америк гаралтай эмэгтэй хотын дарга төдийгүй тус хотын анхны ижил хүйстэн хотын дарга болсон байна. 


Лайтфут Охайо мужид төржээ. Түүний ээж эмнэлгийн туслах ажилтан байсан бол эцэг нь үйлдвэрт цэвэрлэгчээр ажилладаг байсан аж. 

Связанные новости