БНХАУ-ын эдийн засаг өсөлтийн хурдацаа хадгална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-04-04 14:01:28

МАНИЛА. /Xinhua/. БНХАУ-ын эдийн засаг 2019, 2020 онд өсөлтийн хурдацаа хадгалж, 6 гаруй хувиар өсөх төлөвтэй байгаа тухай Азийн хөгжлийн банкнаас /АХБ/ лхагва гарагт гаргасан тайланд мэдээлэв.


АХБ-ны “Азийн хөгжлийн хэтийн төлөв-2019” тайланд дурдсанаар, БНХАУ-ын эдийн засаг 2019 онд 6.3 хувиар, 2020 онд 6.1 хувиар тус тус өсөх төлөвтэй байгаа ажээ.


“Сүүлийн жилүүдэд өсөлт саарснаас үл хамааран БНХАУ-ын эдийн засаг хүчтэй хэвээр байна. Тус улс нь энэ оноос эхлэн хувь хүний орлогын албан татвар, нийгмийн аюулгүй байдал зэрэг санхүүгийн таатай шинэчлэлүүд хийж буй нь эдийн засагт сөргөөр нөлөөлөх хүчин зүйлсийн нөлөөг бууруулахад хувь нэмрээ оруулна” гэж АХБ-ны ахлах эдийн засагч Ясүюки Савада хэлжээ. 

Связанные новости