АНУ-БНХАУ-ын худалдааны хэлэлцээнд ахиц дэвшил гарсаар байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-04-04 11:08:35

ВАШИНГТОН. /VOA/. Дэлхийн хамгийн том эдийн засагтай орнууд болох АНУ болон БНХАУ-ын худалдааны хэлэлцээнд ахиц дэвшил гарсаар байна гэж Цагаан ордны эдийн засгийн зөвлөх Ларри Кудлоу лхагва гарагт мэдэгдсэн байна.


"Өнгөрсөн долоо хоногт Бээжин хотноо болсон хоёр улсын төлөөлөгчдийн хэлэлцээ амжилттай болж, оюуны өмчийн хууль дүрмийг зөрчих, технологийг хүчээр шилжүүлэх хийгээд хакердах зэрэг маргаантай асуудлыг хэлэлцсэн" хэмээн Л.Кудлоу сэтгүүлчдэд мэдээлжээ. Харин автомашины татварын талаарх шийдвэр гараагүй байгаа аж.


Удаан хугацааны турш үргэлжилж буй энэхүү яриа хэлэлцээнд АНУ-ын хууль тогтоогчид “хүлээж, ажиглах” хандлагыг баримталж байгаа юм.


“АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрчлөлтийг шаардаж буйг би хувьдаа зөв гэж бодож байна. Бид хоёр талд харилцан ашигтай шийдвэр гаргахыг хүсэж байгаа. Одоо хүлээх л үлдлээ. Ойрын хэдэн долоо хоногийн хугацаанд шийдэлд хүрнэ гэж найдаж байна” гэж Д.Трампын гол холбоотон, Бүгд найрамдах намын сенатч Линдси Грэм хэлжээ. 

Связанные новости