ОХУ-ын Дотоод хэргийн сайд Пёньянд айлчилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-02 12:28:32

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев дагалдан яваа хүмүүсийн хамт Пёньянд өнгөрсөн даваа гарагт хүрэлцэн ирсэн тухай Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.


БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ойрын хугацаанд ОХУ-д айлчилж магадгүй байгаа тухай Холбооны Зөвлөл болон Солонгосын парламентын нөхөрлөлийн бүлгийн дарга Олег Мельниченко өмнө нь мэдэгдсэн юм.


Ким Жөн Уны Орост хийх айлчлалд бэлтгэхээр БНАСАУ-ын албан тушаалтан Москва хотод айлчлах тухай “Yonhap” агентлаг мөн мэдээлсэн байна. 

Связанные новости