Ойн түймрийн улмаас олон арван гал сөнөөгч амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНБЭЭЖИН. /NHK/. БНХАУ-ын баруун өмнөд нутгийн
Сычуань мужид ойн түймэр дэгдсэний улмаас 30 гал сөнөөгч амиа алдсан байна.
Тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, бямба
гарагт Лианшань И өөртөө засах тойргийн ойд дэгдсэн гал түймрийг унтраах ажилд
700 орчим гал сөнөөгчийг дайчилжээ. Тэд хүнд хэцүү уулархаг нөхцөлд 4 мянга
орчим метр хавтгай дөрвөлжин талбайг хамарсан ойн түймрийг унтраахаар ажиллажээ.
Салхины чиг гэнэт өөрчлөгдсөний улмаас түймрийн чиглэл өөрчлөгдөж, 30 гал сөнөөгч гацсан
байна. Аврах албаны ажилтнууд цэргийн нисдэг тэргүүдээр аврах ажиллагаа
явуулсны дүнд даваа гарагийн оройноос өмнө бүх цогцсыг олсон байна.
Ойн түймэр дэгдсэн шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа хэдий ч
цахилгаан цахиснаас үүдэлтэй байж магадгүй хэмээн нэгэн мэргэжилтний хэлснийг
хэвлэл мэдээллийн хэрэгслүүд иш татан уламжилжээ.