Ким Жөн Уныг АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтад урьж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /TASS/. Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо буюу АСЕАН-ы гишүүн орнууд болон БНСУ-ын дээд хэмжээний уулзалтад БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уныг оролцуулах боломжийг БНСУ-ын эрх баригчид хэлэлцэж байгаа тухай “Yonhap” агентлаг мэдээлжээ.
“АСЕАН-ы гишүүн орнуудын эрх баригчидтай зөвлөлдөж эхэлсэн. Тэдний гаргах шийдвэрээс хамаарч БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уныг уулзалтад урьж магадгүй” гэж БНСУ-ын төлөөлөгч онцлон дурдсаныг тус агентлаг уламжлав.
“Yonhap” агентлагийн мэдээлснээр, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин АСЕАН-ы гишүүн 10 орны удирдагчидтай 11 дүгээр сарын 25-26-нд Бусан хотод уулзахаар төлөвлөсөн байна.
Связанные новости

Спектакль "Морин хуур" получил Приз зрительских симпатий на фестивале “Байкальский талисман”
19 часа

Малые и средние золотодобывающие предприятия будут поставлять золото международным компаниям
22 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день