Цахим мэдээлэлд хяналт тавих хороо байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-01 14:41:50

СИНГАПУР. /The Straits Times/. Сингапурын эрх баригчид төрийн байгууллагуудын цахим мэдээллийг хянах, шалгах, аюулгүй байдлыг нь хангад тусгай хороо байгуулжээ.  


“Хувийн мэдээллийг хамгаалах арга хэмжээг Засгийн газар тууштай авч хэрэгжүүлсээр байгаагаас гадна нэмэлт арга хэмжээнүүдийг даруй авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Одоогоор хувийн мэдээллийг хулгайлахтай холбоотой асуудлыг янз бүрийн газар мөрдөн шалгаж байгаа бол шинэ байгууллага нь тэдний ажлыг уялдуулж, төрийн байгууллага дахь мэдээллийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд цогц дүн шинжилгээ хийх юм” хэмээн “The Straits Times” сонин тэмдэглэсэн байна.  


Энэхүү хорооны бүрэлдэхүүнд Сингапурын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнан, Харилцаа холбоо, мэдээллийн сайд С. Исваран, Худалдаа, аж үйлдвэрийн сайд Чань Чунь Син нар багтаж байгаа аж.


Компьютерийн аюулгүй байдал, кибер халдлагаас хамгаалах асуудлаар мэргэшсэн “Group-IB” компанийн нийтлээд удаагүй байгаа тайланд дурдсанаар, Сингапурт сүүлийн хоёр жилийн хугацаанд төрийн байгууллага, их дээд сургуулиудын ажилтнуудын хувийн цахим хаягуудаас нийт 50 мянга орчим нууц үг алдагдсан байна. Түүнчлэн банкны 19 мянган карт эзэмшигчийн мэдээлэл алдагджээ. 

Связанные новости