Орон нутагт анх удаа прокурорын сэтгүүл гаргажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬМонгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилан хэрэгжүүлж буй “Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд байгууллагынхаа үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, 2015 онд хийсэн ажлаа ард иргэдэд мэдээлэх, аймгийн 2015 оны эрүүгийн нөхцөл байдлын талаар товч танилцуулах, гэмт хэрэг, захиргааны зөрчлөөс урьдчилан сэргийлэх иргэдийн ухамсрыг нэмэгдүүлэх зорилгоор Ховд аймаг анх удаа “Прокурорын сэтгүүл”-тэй болжээ.
Сэтгүүлд Аймгийн прокурорын мэндчилгээ, Ховд аймгийн болон Булган сум дахь Сум дундын прокурорын газрын товч танилцуулга, Ховд аймгийн 2015 оны эрүүгийн нөхцөл байдлын харьцуулсан судалгаа зэргийг тусгасан байна.Мөн уг сэтгүүлийг жил бүр гаргаж, ард иргэдэд прокурорын байгууллагын үйл ажиллагааг таниулж байх юм.
Ж.Батсайхан