Эрчим хүчний системд 250 гаруй удаа халдсан гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-29 16:09:36

КАРАКАС. /TASS/. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Венесуэлийн эрчим хүчний систем 250 гаруй халдлагад өртсөн хэмээн тус улсын Харилцаа холбоо, мэдээллийн сайд Хорхе Родригес мэдэгджээ.


“Ёс суртахууны ямар ч ойлголтгүй, эрх мэдлийг булаан авах сонирхолтой хэт барууны үзэлтнүүд сүүлийн хоёр жилийн хугацаанд 250 гаруй удаа цахилгаан системд халдсан” хэмээн тэрбээр хэлсэн байна.


Симон Боливарын нэрэмжит хамгийн том усан цахилгаан станцын үйл ажиллагааг санаатайгаар тасалдуулсны улмаас Венесуэлийн нутаг дэвсгэрийн дийлэнх хэсэгт цахилгаан тасарсан тухай тэрбээр өмнө нь мэдэгдсэн юм. 

Связанные новости