Налайх-Хонхорын замд осол гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-22 08:58:00

Налайх-Хонхорын замд өчигдөр орой 19:30 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарчээ. 

Баянзүрх дүүрэгт багтдаг Канад хаусын урд замд "Хьюндай Соната" маркийн автомашины жолооч Э нь “Морь барьдаг” ХХК-ийн Налайх-Дүнжингарав чиглэлийн нийтийн тээврийн автобустай мөргөлджээ. Ослын улмаас суудлын автомашин болон автобус замын хажуу руу унасан байна. Ослын улмаас зорчигч 37 настай Б нас барж ,14 хүн гэмтсэн байна.

Ж.Батсайхан

Связанные новости