Оросын онгоцнууд Венесуэлд ирсэнд санаа зовниж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /TASS/. Оросын нисэх онгоцнууд Венесуэлд ирсэнд санаа зовниж байгаагаа Канадын эрх баригчид илэрхийлжээ. Түүнчлэн бүс нутгийн аюулгүй байдалд аюул учруулах аливаа цэргийн хүчнийг байрлуулахыг зэмлэн буруушаажээ.
“Оросын цэргийн нисэх онгоцнууд Венесуэлд ирээд удаагүй байгаад Канад улс ихээхэн санаа зовниж байна. Бид энэ улсад ардчиллыг сэргээхийн тулд асуудлыг энх тайван замаар зохицуулахыг уриалж байна” хэмээн тус улсын Гадаад хэргийн яам “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
“El
Comercio” сонины
мэдээлснээр, Оросын цэргийн албан хаагчдын сууж явсан Ан-124, Ил-62 нисэх онгоцнууд энэ сарын 23-нд Каракас хотод иржээ.
Хожим нь энэ талаар Венесуэлийн Үндсэн хуулийн ассамблейн дарга Дьосдадо
Кабельо батлан мэдэгдсэн
байна.