БНСУ, АНУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Гадаад хэргийн
сайд Кан Кюн Ва болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар
Вашингтон хотноо баасан гарагт уулзахаар төлөвлөж байгаа тухай БНСУ-ын Гадаад
хэргийн яамнаас мэдээлэв.
Уулзалтын үеэр хоёр талын төлөөлөгчид АНУ-БНАСАУ-ын удирдагчдын хоёр дахь
дээд хэмжээний уулзалтын дараах арга хэмжээ болон одоогийн нөхцөл байдлын
талаар хэлэлцэх юм. Мөн хоёр талын, бүс нутгийн, олон улсын хэтийн төлөвийн
талаарх өргөн хүрээний асуудлуудаар санал бодлоо солилцох ажээ.
Өнгөрсөн сард Вьетнамын нийслэл Ханой хотноо зохион байгуулсан АНУ-ын
Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын хоёр дахь дээд
хэмжээний уулзалт хэлэлцээргүй өндөрлөсөн билээ.
“Вашингтон болон Пёньян тохиролцоонд хүрэхэд зуучийн үүрэг гүйцэтгэж, Солонгосын
хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах хэлэлцээг үргэлжлүүлэхэд хувь нэмрээ
оруулна” гэж БНСУ дээд хэмжээний уулзалтын дараа мэдэгдсэн юм.