ОХУ болон Хятад тэнгисийн цэргийн сургууль хийнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /ТАСС/. ОХУ-ын Тэнгисийн цэргийн флот /ТЦФ/ болон БНХАУ-ын Тэнгисийн цэргийн хүчний /ТЦХ/ жил бүр хамтран хийдэг “Тэнгисийн хамтын ажиллагаа” сургуулийг энэ жил дөрөвдүгээр сарын эцсээс тавдугаар сарын эхний хооронд зохион байгуулна . Энэ тухай ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлжээ.
“Контр-адмирал Янь Жэнмин тэргүүтэй Хятадын ТЦХ-ий төлөөлөгчид ОХУ-ын ТЦФ-ын Ерөнхий командлалын офицерууд болон контр-адмирал Александр Шувановын удирддагч Номхон далайн флотын төлөөлөгчидтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөж буй бага хуралд оролцохоор Санкт-Петербург хотод хүрэлцэн ирлээ” гэж тус яамны мэдээлэлд дурдсан байна.
Хамтарсан сургуулийн үеэр Орос, Хятадын тэнгисийн цэргүүд далайд болон агаарт байг устгах пуужин харвах, их буугаар гал нээх сургууль хийх аж.