Хана барихад 1 тэрбум ам.доллар олгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /РИА Новости/. Пентагоны
тэргүүний үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахан Мексиктэй залгаа хилийн дагуу хана
барихад 1 тэрбум ам.доллар зарцуулах зөвшөөрлийг олгосон тухай АНУ-ын Батлан
хамгаалах яамны цахим хуудаст мэдээлсэн байна.
Энэ мөнгийг АНУ-ын өмнөд хилд хананы 91 км орчим урт хэсгийг барих болон
Аризона муж улсын Юма хот, Техас муж улсын Эль-Пасо хотуудын замуудыг сайжруулах,
гэрэлтүүлгүүдийг тавихад зарцуулах аж.
Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар, энэ мөнгө
нь Дональд Трампт хана барихад олгосон эхний 1 тэрбум ам.доллар болж байна.