Хиймэл оюун ухаант зэвсгийн талаар хэлэлцэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2019-03-26 13:00:22

ЖЕНЕВ. /NHK/. Хиймэл оюун ухаант зэвсгийн талаарх НҮБ-ын бага хурал Швейцарын Женев хот дахь НҮБ-ын байранд даваа гарагт эхэлсэн байна.


Энэхүү бага хурлын хүрээнд хиймэл оюун ухаанаар тоноглосон, үхэлд хүргэх аюултай, автомат жолоодлоготой зэвсгийг хориглох талаар 70 орчим орны төлөөлөгч, мэргэжилтнүүд хэлэлцэж байгаа ажээ.


“Хиймэл оюун ухааныг зэвсэгт ашиглах нь хариуцлагагүй, ёс зүйгүй явдал юм. Учир нь технологи хүн төрөлхтний хувьд тааварлашгүй шийдвэр гаргах магадлалтай” гэж Авсрийн төлөөлөгч хэлжээ. Бусад орны төлөөлөгчид энэ асуудалд олон улсын зохицуулалт хэрэгтэй байгааг дурдсан байна.


Харин АНУ-ын төлөөлөгч дээрх саналыг эсэргүүцэж, хиймэл оюун ухаант технологи нь энгийн иргэдэд учирч болзошгүй аюул заналыг бууруулах шинэ төрлийн зэвсгүүдийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж хэлжээ.


Японы төлөөлөгчдийн хувьд энэхүү хэлэлцүүлэгт идэвхтэй оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Зэвсэглэлийг бууруулах бага хуралд Японыг төлөөлөн оролцож байгаа элч Нобүшигэ Такамизава хэлэхдээ, хэрэв зохицуулалт бий болгохыг хүсэж байгаа бол ямар төрлийн зэвсгийг хориглох шаардлагатай талаар Засгийн газрууд зөвшилцөх хэрэгтэй гэжээ. 

Связанные новости