Дэлхийн шилдэг багш шагналын мөнгөө юунд зарцуулахаа хэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-26 10:05:50

ДУБАЙ. /РИА Новости/. Дэлхийн шилдэг багшаар тодорч, 1 сая ам.долларын эзэн болсон Кенийн орон нутгийн сургуулийн шинжлэх ухааны багш Петр Табичи шагналын мөнгөө сургуульд тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулж, орон нутгийн оршин суугчдад туслах бодолтой байна.


Тодруулбал, дунд сургуулийн дэргэдэх шинжлэх ухааны лаборатори байгуулах, компьютерийн тоног төхөөрөмж худалдан авахад тэрбээр шагналын мөнгөө зарцуулах гэнэ. Түүнчлэн хүүхдийн хоол тэжээлийн асуудлыг шийдэхийн тулд ганд тэсвэртэй ургамлыг ургуулахыг нутгийн оршин суугчдад заах хүсэлтэй байгаа аж.


Урьд нь хувийн нэр хүндтэй сургуульд багшилдаг байсан хэдий ч хожим нь ядуу дүүргүүдийн дунд сургуульд зориуд ажиллахаар шийдсэн тухайгаа тэрбээр ярьсан байна. Петр Табичи цалингийхаа 80 хувийг дүрэмт хувцас, сурах бичгээ худалдаж авч чаддаггүй хүүхдүүдэд туслахад зориулдаг байна.


“Varkey” сангаас тодруулдаг “Дэлхийн хамгийн сайн багш” шагналд 179 орны 10 мянга гаруй багш нэр дэвшсэн байна. Энэхүү шагналын гол зорилго нь багш мэргэжлийг үнэлэх нийгмийн үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилготой аж. 

 

Связанные новости