АНУ-ын эдийн засаг жилд 4 хувиар өсөх боломжтой байсан гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГНЬЮ-ЙОРК. /TASS/. Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл Төв
банкны бодлогын хүүг аажмаар өсгөөгүй бол АНУ-ын эдийн засаг жилд 4 хувиар өсөх
боломжтой байсан юм хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Fox News” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
“Төв банкны бодлогын хүү болон тоон хязгаарлалтыг хэн нэгэн нэмэгдүүлээгүй
бол дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 4-ээс дээш хувьтай байх байлаа” хэмээн
тэрбээр хэлжээ.
Төв банкны бодлогын хүүг өнгөрсөн онд 4 удаа нэмэгдүүлсэн Холбооны нөөцийн
сангийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун бус байгаагаа Д.Трамп нэг бус удаа
илэрхийлсэн юм. Д.Трампын үзэж байгаагаар, энэ нь АНУ-ын эдийн засагт сөргөөр
нөлөөлж байгаа аж.
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
6 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
6 дня
Ulaanbaatar