Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2019-03-23 09:21:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны гуравдугаар сарын 23. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 18. Санчир гараг. Салхины эх одтой, есөн улаан мэнгэтэй, шарагчин хонь өдөр.    

Барилдлага: Үл тохирох 
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй 
Суудал: Хий 

Өдрийн наран 6 цаг 49 минутад мандан, 19 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй хэмээжээ. 

Связанные новости