БНХАУ-ын дарга Итали улсад төрийн айлчлал хийж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРРОМ. /Xinhua/. БНХАУ-ын дарга Си Жиньпин Итали улсад төрийн айлчлал хийхээр тус улсын нийслэл Ром хотноо пүрэв гарагт хүрэлцэн очсон байна. Тэрбээр хоёр талын харилцааг шинэ түвшинд гаргахыг зорьж байгаа аж.
БНХАУ-ын дарга сүүлийн 10 жилийн
хугацаанд Италид хийж буй анхны айлчлал энэ болж байна. Си
Жиньпиний сууж явсан нисэх онгоц Италийн агаарын орон зайд нэвтрэх үед тус
улсын хоёр сөнөөгч онгоц хамгаалалтад авч, газардах хүртэл даган нисчээ.
Си Жиньпин болон
түүний гэргий Пэн Лиюань нарыг нисэх буудалд ирэх үед Италийн Засгийн газрын өндөр
түвшний төлөөлөгчид угтан авсан байна.
“Италийн удирдагчидтай
уулзах үеэрээ хоёр талын харилцааны хэтийн төлөвийг тодорхойлж,
БНХАУ-Италийн стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг бэхжүүлнэ хэмээн найдаж
байна” гэж Си Жиньпин хэлжээ.
БНХАУ-ын дарга Европын гурван оронд хийх айлчлалаа Итали улсаас эхлүүлсэн бөгөөд дараа нь Монако болон Францад айлчилна.