Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль болов
ФОТО МЭДЭЭГовь-Алтай /МОНЦАМЭ/ Жил бүрийн гуравдугаар сарын дөрөвдэх долоо хоногийн пүрэв гарагийн 16 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор явуулдаг дадлага сургууль Алтай хотноо боллоо.
Сургалтад тус аймгийн албан байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан алба хаагчид идэвх санаачилгатай оролцов. Дадлага сургалтыг зохион байгуулснаар болзошгүй газар хѳдлѳлтийн аюулаас ѳѳрийгѳѳ болон бусдыг авран хамгаалах чадвар, мэдлэгийг эзэмших юм. Уг дадлага сургуулийг Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд жил бүр уламжлал болгон зохиодог билээ.
Связанные новости

Председатель нижней палаты Парламента Таджикистана нанес визит вежливости Президенту Монголии
1 день

Премьер-министр поручил усилить борьбу с незаконным оборотом наркотиков и психотропных веществ
4 дня