Ким Жөн Ун удахгүй ОХУ-д айлчлахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-03-21 12:01:57

СӨҮЛ. /TASS/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн хоёр дахь уулзалт нь амжилтгүй болсонтой холбоотойгоор ОХУ-ын дэмжлэгийг авахаар тус улсад айлчлах төлөвтэй байна.


БНСУ-ын “The Dong-a Ilbo” сонинд пүрэв гарагт мэдээлснээр, энэ тухай АНУ-ын Тагнуулын төв газрын Солонгосын хөтөлбөрийн төвийн дарга асан Эндрю Ким мэдээлсэн байна. Тэрбээр одоо Сөүлд байгаа бөгөөд БНСУ-ын нийслэл хотод хаалттай лекц уншжээ.


“Дээд хэмжээний уулзалт амжилтгүй болсон энэ үед Ким Жөн Ун  Москватай нягт харилцаатай гэдгээ харуулахын тулд ОХУ-д айлчлахыг зорьж байна” гэж тэрбээр хэлснийг сонинд дурдсан байна. Үүнийг БНАСАУ, ОХУ хоорондын харилцаа холбоо идэвхжиж эхэлсэн явдал нотолж болох юм гэж сонинд онцлон тэмдэглэжээ. Энэ сард БНАСАУ-ын өндөр албан тушаалын дипломатууд гурван ч удаа Москвад айлчилсан байна.


Связанные новости