БНСУ-ын Ерөнхийлөгч АНУ-ын Үндэсний тагнуулын газрын даргатай уулзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өчигдөр буюу лхагва гарагт АНУ-ын Үндэсний тагнуулын газрын дарга Дэн Коутстай уулзаж, цөмийн хэлэлцээнд БНАСАУ-ыг эргэн оролцуулах асуудлыг голчлон хэлэлцсэн байна.
Хөх
ордонд болсон уг уулзалт нь Д.Коутсыг БНСУ-д айлчилснаас нэг хоногийн дараа
болсон юм.
“Ерөнхийлөгч Мүн
Жэ Ин болон АНУ-ын Үндэсний тагнуулын газрын дарга Д.Коутс нар БНСУ, АНУ-тай
холбогдолтой асуудлуудыг хэлэлцсэн” гэж Хөх ордны хэвлэлийн албаны төлөөлөгч
мэдэгджээ.
"Пёньян Вашингтонтой
цөмийн зэвсгээс ангижрах тухай хэлэлцээгээ үргэлжлүүлэх эсэхээ дахин авч хэлэлцэж магадгүй" гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чой Сон Хи өнгөрсөн долоо
хоногт мэдэгдсэн юм.
Хоёр
Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт гэх мэт яриа
хэлэлцээгээр дамжуулан АНУ-БНАСАУ-ын үл ойлголцлыг багасгана хэмээн БНСУ найдаж
байна.