Хустайн аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Хустайн аманд гарсан ойн түймрийг онцгой байдлын алба хаагчид өчигдөр бүрэн унтраажээ. Нийт дөрвөн га талбай шатсан байна.
Онцгой байдлын албаны мэдээлэл, шуурхай удирдлагын төвд энэ сарын 18-нд "Сонгинохайрхан дүүргийн нутаг "Хустайн ам" гэх газар түймэр гарч байна" гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн онцгой байдлын хэлтсийн 38 алба хаагч, долоон техниктэй ажиллаж, түймрийг цурманд оруулснаар өчигдөр 16.50 цагт галыг бүрэн унтраасан байна.
Связанные новости

Спектакль "Морин хуур" получил Приз зрительских симпатий на фестивале “Байкальский талисман”
16 часа

Малые и средние золотодобывающие предприятия будут поставлять золото международным компаниям
20 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день