Шинээр байгуулсан аврах ангид ажиллах алба хаагчид тангараг өргөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн баярыг тохиолдуулан Төв аймгийн Онцгой байдлын газар Төв аймгийн Мөнгөнморьт, Батсүмбэр, Дүн, Баян сумын аврах анги, эрэн хайх бүлэгт ажиллах алба хаагчдын тангараг өргөх ёслол өнөөдөр боллоо.
Энэ үеэр, аймгийн
Засаг даргын хөрөнгөөр шинээр байгуулсан анги, салбаруудад шуурхай албаны
УАЗ фургон автомашин хүлээлгэн өгөв.
Ингэснээр нутаг дэвсгэрийн хэмжээнд гарсан аюулт үзэгдэл, ослын үед иргэдийг цаг алдалгүй гамшгаас авран хамгаалах, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх боломж сайжирч байна.
Засгийн
газрын 2018 оны 114 дүгээр тогтоолоор Төв аймгийн Мөнгөнморьт суманд Гал түймэр
унтраах, аврах IV зэрэглэлийн 75 дугаар анги, Батсүмбэр суманд Гал түймэр
унтраах, аврах анги, Лүн болон Баян суманд Эрэн хайх, аврах бүлгийг
байгуулахаар шийдвэрлэсэн юм.