Австралид мөргөлийн газруудын аюулгүй байдлыг чангатгана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМКАНБЕРРА. /Xinhua/. Шинэ Зеландын Крайстчерч хотод гарсан
халдлагуудтай холбогдуулан нийгмийн аюулгүй байдлыг баталгаажуулахад 39 сая
ам.долларын санхүүжилтийг зориулахаар болсон тухайгаа Австралийн Ерөнхий сайд
Скот Моррисон мэдэгдэв.
С.Моррисон даваа
гарагт Австрали-Израилын худалдааны танхимд үг хэлэх үеэрээ, шашны сургуулиуд
болон шашны цуглаан мөргөлийн газруудын аюулгүй байдлыг чангатахад дээрх
санхүүжилтийг зориулна гэж хэлжээ.
Өнгөрсөн баасан
гарагт Шинэ Зеландын хоёр сүмд болсон халдлагын улмаас 50 хүн амиа алдаж, 50 хүн
шархадсан юм. Уг хэрэгт Австралийн 28 настай иргэн Брентон Таррантыг буруутгаж,
баривчилсан билээ.