Цахилгаангүй болсны улмаас иргэд эсэргүүцлээ илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-12 14:21:59

КАРАКАС. /El Nacional/. Венесуэлийн баруун хойд нутгийн Лара мужийн Баркисимето хотын оршин суугчид урт хугацаанд тог цахилгаангүй байгааг эсэргүүцжээ. Оршин суугчид хотын баруун хэсэгт дугуйн хаймар шатааж, автомашины хэд хэдэн замыг хааж эсэргүүцлээ илэрхийлсэн байна.  


Тус бүс нутаг 100 цаг орчим тог цахилгаангүй байгаа нь оршин суугчдад ихээхэн хүндрэл учруулж байгаа юм.


Венесуэлийн нийслэл Каракас хот болон тус улсын дийлэнх мужуудад цахилгаан тасарсан явдал өнгөрсөн пүрэв гарагт болсон юм. Боливар муж дахь Симон Боливарын нэрэмжит Усан цахилгаан станцын үйл ажиллагааг санаатайгаар тасалдуулсны улмаас ийм явдал тохиолоо гэж Corpoelecкомпани мэдээлсэн байна. Харин Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадуро энэ хэрэгт АНУ-ын империализмыг буруутгажээ.

Связанные новости