Энэтхэг, Пакистаны сөргөлдөөнийг зохицуулахад зуучийн үүрэг гүйцэтгэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЭЭЖИН. /Global Times/. Пакистан,
Энэтхэгийн сөргөлдөөнийг зохицуулахад Хятад улс зуучийн үүрэг гүйцэтгэж, эрх баригчдыг
эвлэрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ хэмээн Хятадын “Global Times” сонин мэдээлжээ.
“Хятадын энэхүү байр суурийг Пакистан бүрэн дэмжиж байгаа хэдий ч Энэтхэг улс энэ байр сууринд урьдын адил үл итгэсэн хандлагатай байна” хэмээн
тус сонины тоймчид тэмдэглэжээ. Түүнчлэн “Нэг бүс нэг зам” санаачилгыг дурдаж, энэхүү
санаачилгаас Пакистан төдийгүй Энэтхэг
улс эрх тэгш ашиг хүртэх боломжтой болохыг цохон тэмдэглэжээ.
“Хятад улс Энэтхэгийн дэд бүтцийн салбарын ашиг сонирхолд нийцээд зогсохгүй Пакистаны харилцаанд үүссэн хурцадмал байдлыг намжаахад тус болох хөтөлбөрийг санал болгож, хэрэгжүүлэх болсон. “Бүс ба зам” санаачилгын хүчинд хамтын ажиллагаа идэвхжиж, бүс нутагт тогтвортой байдал бий болох учир Энэтхэг улс тус санаачилгад эргэлзэхгүй байх хэрэгтэй. Пакистан, Энэтхэгийн харилцааг зөвхөн энхийн, яриа хэлэлцээний замаар шийдэх боломжтой” хэмээн “Global Times” сонинд бичжээ.