Венесуэлийг орхин явахыг Германы Элчин сайдаас шаарджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРКАРАКАС. /BBC/. Венесуэлд суугаа
Германы Элчин сайд Даниэль Кринерийг улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс
оролцсон хэмээн буруутгаж, Венесуэлийг орхин явахыг шаардсан байна.
Даваа гарагт сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог Венесуэлд ирэх үед нисэх
онгоцны буудалд хүлээн авч уулзсан дипломатч нарын дунд Д.Кринер байсан ажээ.
Герман улс нь Х.Гуайдог Венесуэлийн түр Ерөнхийлөгч хэмээн хүлээн
зөвшөөрсөн бөгөөд хурцадмал байдлыг намжаах цорын ганц шийдвэр нь энэ гэж
мэдэгдсэн байна.
Харин Н.Мадурогийн үзэж буйгаар, Х.Гуайдо АНУ-ын дэмжлэгтэйгээр өөрийг нь Ерөнхийлөгчийн албан тушаалаас түлхэн унагаахыг оролдож байгаа аж. Н.Мадурогийн Засгийн газрын эсрэг сүүлийн жагсаал цуглаан өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт болсон юм.