Цэргийн баярт зориулсан тоглолтын хуваарь

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2016-03-18 12:41:19

Монгол цэргийн өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдөрт зориулсан тоглолтын хуваарийг танилцуулж байна.

 "Аав аа, би танд хайртай" зохиолын дуучдын нэгдсэн тоглолт

Энэхүү тоглолт UB Palace-ийн концертын их танхимд өнөөдөр 19:00 цагт болно. 

Тасалбарыг UB Palace-ийн билетийн кассаар худалдаалж байна. Тасалбар нь15,000 төгрөгийн үнэтэй байх аж.

“Сэтгэлд хоногшсон дуунууд” тоглолт

Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжимчдийн  “Сэтгэлд хоногшсон дуунууд” тоглолт өнөөдөр 19.00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болно. Тоглолтод Баян монгол чуулгаас төрөн гарсан үе үеийн хөгжмийн зохиолчдын бүтээн туурвисан “Цэнгэлтэй үдэш”, “Зулзаган цагаан хус”, “Навчин дээрх шүүдэр”, “Дөрвөн улирал хоёр амраг”, “Аяны шувууд”, ”Энэ хүүхнүүд үү” зэрэг хуучны дууг толилуулах аж. Мөн Улсын филармонийн дуучин С.Баттулга, Т.Амина, Б.Дэлгэрбаяр, Б.Солонго, Л.Насанбуян, С.Нямбаяр, П.Өнөржаргал, Б.Наранбаатар нар оролцох юм байна.

"Хурд" хамтлагийн "Цэргийн бодол" тоглолт

Тус тоглолт өнөөдөр 20.00 цагаас “Castle” клубт болно. Тасалбарын үнэ 30-50 мянган төгрөгийн үнэтэй худалдаалж байна.

Дуучин Т.Солонгын "Хотын болзоо" тоглолт

Тэрбээр "Хотын болзоо" бие даасан тоглолтоо өнөөдөр 20.00 цагт "Salm Pub and Bar" /Хүүхдийн урлан бүтээх төвийн урд/ үзэгчдэд хүргэнэ. Тоглолтод тэрбээр өөрийн бие даасан уран бүтээлүүдээсээ толилуулахаас гадна түүнтэй хамтран дуулсан хамтлаг дуучид урилгаар оролцох аж. Тухайлбал, МУГЖ дуучин Б.Дашдондог, продюсер, төгөлдөр хуурч Б.Чинбат, Sweetymotion  хамтлаг, дуучин С.Сэрчмаа, Б.Баярцэцэг, Ж.Буянаа болон Э.Энхзол нар хамтран дуулах аж.

NREMO 70, 80-аад оны Италийн шилдэг дууны концерт, диско

Хаана: "Amure" Ballroom

Хэзээ:  Гуравдугаар сарын 18-нд 19:00 цагт

Тасалбар худалдаалах газар: "AMURE" зочид буудалд

Тасалбарын үнэ: 20 000 төгрөг

Холбогдох утасны дугаар: 9999-4516

"Увертюра" Надад үлдсэн найз мюзикл

“Увертюра” хамтлагийн эл мюзикл тоглолт өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд 19.00 цагаас болно.Тоглолтын зохиолчоор "Милл" кино компанийн зохиолч Д.Мөнхбат, ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал, туслах найруулагчаар Ц.Баясгалан ажиллах бол дүрүүдэд "Увертюра" хамтлаг, төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, МУСТА Б. Нармандах, МУСТА Ц.Баясгалан, бүжигчин Э.Эрдэнэцэцэг нар тоглох аж. Тасалбар нь 20000 төгрөгийн үнэтэй байх юм.

"Энхийн манаа" шоу арга хэмжээ /МИСТЕР Хамтлаг, EXTACY Хамтлаг, Rapper GENNIE, DJ ZAYA, DJ CHINBAA, DJ GANBAA/

Хаана: LUX клуб

Хэзээ:  Гуравдугаар сарын 18-нд 21:00 цагт

Тасалбарын үнэ: 10000 төгрөг

Холбогдох утасны дугаар: 99193003, 99192332

Рок ба сонгодог" тоглолт 

Хаана: Улсын филармони

Хэзээ:  Гуравдугаар сарын 19-нд 19:00 цагт

Тасалбар худалдаалах газар: Улсын Филармонийн кассаар болон 1900-1617

Тасалбарын үнэ: 15,000 төгрөг

Холбогдох утасны дугаар: 70118187,70128999

“Илгээлтийн эзэд” тоглолт

МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нарын “Илгээлтийн эзэд” төслийн хүрээнд зохион байгуулж буй тоглолт энэ сарын 14,16-ны өдөр Монгол бөхийн өргөөнөө болсон. Харин Монгол цэргийн өдрийг тохиолдуулан тус тоглолтыг дахин сонирхуулахаар болсон байна. Тоглолт маргааш буюу бямба гарагт 19.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

 

Связанные новости