БНАСАУ болон БНХАУ шинэ дээд хэмжээний уулзалтад бэлтгэж магадгүй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ойрын хугацаанд Хятад улсад
айлчилж, БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй яриа хэлэлцээ хийж магадгүй байна. Энэ
тухай “Yonhap” агентлаг мэдээлэв.
БНАСАУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Ри Гиль Сон өнгөрсөн 2 дугаар сарын
28-нд Бээжин хотод айлчилсныхаа дараа Ким Жөн Ун, Си Жиньпин нарын 2018 оны 5
дугаар сард дээд хэмжээний уулзалт хийсэн Далянь хот руу явсан байна.
“Энэ явдал нь хоёр улсын удирдагчдын шинэ дээд хэмжээний уулзалтад бэлтгэж
байгааг нотолж болох юм. Уулзалт энэ сарын 13-наас хойш болж магадгүй” хэмээн “Yonhap” агентлаг цохон тэмдэглэжээ. БНАСАУ болон БНХАУ-ын улсын удирдагчид өнгөрсөн
онд 4 удаа дээд хэмжээний уулзалт хийсэн юм.