Майкл Блүүмберг сонгуулийн сунгаанд оролцохгүй байхаар шийджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-03-06 13:49:35

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. АНУ-ын Нью-Йорк хотын дарга асан, тэрбумтан Майкл Блүүмберг 2020 онд болох ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд оролцохгүй гэдгээ мэдэгджээ.


Ерөнхийлөгчийн сунгаанд оролцох эсэх талаараа нухацтай эргэцүүлсний эцэст оролцохгүй байхаар шийдлээ гэж тэрбээр онцлон хэлсэн байна. Блүүмберг мөн хэрэв тэр АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамптай өрсөлдсөн бол ялах байсан гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. “Гэвч Ардчилсан намаас олон хүн сунгаанд оролцож магадгүй байгааг харгалзан үзвэл сонгуульд нэр дэвшигчээр тодроход хүнд байна гэдгийг би маш сайн ойлгож байна” гэж Блүүмберг цохон хэлсэн байна.


Өдгөө 77 настай Блүүмберг 2002-2013 онд Нью-Йорк хотын даргын албыг хашиж байсан билээ. Тэрбээр мөн "Bloomberg" агентлагийг үүсгэн байгуулагч гэдгээрээ алдартай. Ерөнхийлөгчийн суудлын төлөөх өрсөлдөөнд оролцох эсэхээ 2019 оны хоёрдугаар сараас хэтрэхгүй шийднэ гэж тэрбээр урьд нь мэдэгдсэн юм.


Связанные новости