Б.Асадын айлчлалын талаар Ираны Гадаад хэргийн сайд мэдээгүй байжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТЕХРАН. /NHK/.
Ираны Гадаад хэргийн сайд Мухаммед Жавад
Зариф өнгөрсөн сарын эцсээр албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргасан шалтгаан
нь Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын Техранд хийх айлчлалын талаар түүнд мэдээлээгүй
байсантай холбоотой байжээ.
Гадаад хэргийн
яамны хэвлэлийн албаны төлөөлөгчийн мягмар гарагт мэдээлснээр, хоёрдугаар сарын
25-нд Б.Асадын Иранд хийсэн айлчлалын талаар М.Зариф мэдээгүй бөгөөд зохион
байгуулалтын дутмаг байдал нь түүний огцрох хүсэлт гаргасан шалтгаануудын нэг
байсан ажээ.
Ираны Ерөнхийлөгч
Хасан Рухани Гадаад хэргийн сайдын огцрох хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан
юм.
Иран улс нь Б.Асадын дэглэмийг дэмждэг аж. Өнгөрсөн сард болсон Б.Асадын
айлчлалын үеэр Ираны шашны дээд удирдагч түүнтэй уулзсан ба уг уулзалтад Ираны Хувьсгалт
гвардын коммандлагч мөн оролцсон байна.
Сири дэх Ираны цэргийн оролцоонд тус улсын Гадаад хэргийн яам болгоомжтой ханддаг ажээ. Техран
дахь “NHK” сувгийн сурвалжлагчийн
мэдээлснээр, дээрх уулзалтад Гадаад хэргийн сайдыг оролцуулаагүй нь Иранд
цэргийн нөлөө хүчтэй байдгийг харуулсан ажээ.