Нефтийн үнэ даваа гарагт өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГВАШИНГТОН. /Reuters/.
АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан
дуусгавар болоход ойртож, “ОПЕК”-ийн орнууд нефтийн олборлолтоо бууруулж буйтай
холбоотойгоор даваа гарагт нефтийн үнэ нэг орчим хувиар өссөн байна.
“Brent” маркийн нефтийн үнэ 0.9 хувиар /60 цент/ өсөж, нэг торхын үнэ 65.67 ам.долларт хүрсэн бол “WTI” маркийн нэг торх нефтийн үнэ 56.69 ам.долларт
хүрч, 1.4 хувиар /79 цент/
өссөн ажээ.
АНУ болон БНХАУ-ын
төлөөлөгчдийн худалдааны асуудлаар хийж буй хэлэлцээ төгсгөлийн шатандаа орсон тухай “The
Wall Street Journal” сонин өнгөрсөн ням гарагт мэдээлсэн юм.
ОХУ болон “ОПЕК”-ийн гишүүн орнууд дэлхийн нефтийн зах зээлийг тэнцвэржүүлж, нефтийн үнийг өсгөх зорилгоор 2019 оны эхний зургаан сард газрын тосны олборлолтыг 1.2 сая баррелиар
бууруулахаар тохиролцсон билээ.
Түүнчлэн “ОПЕК” болон “ОПЕК+”-ийн гишүүн орнууд нефтийн олборлолтын шинэ бодлогоо ирэх дөрөвдүгээр сард
Вена хотод болох уулзалтаар бус зургадугаар сард шийдэх төлөвтэй байгаа тухай "ОПЕК"-той ойр эх сурвалжууд “Reuters” агентлагт мэдээлжээ.