АНУ Израилд пуужингийн довтолгооноос хамгаалах систем байрлуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-03-05 10:13:03
Yesukheitumur Tumurbaatar

Тель-Авив. /Anadolu/. АНУ болон Израилийн цэргийн хамтарсан сургуулийн хүрээнд АНУ пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг анх удаа Израилийн нутаг дэвсгэрт байрлуулахаар боллоо гэж Европ дахь АНУ-ын цэргийн командлал мэдэгджээ.


Баллестик пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах “THAAD” системийг Израиль улсад энэ сарын эхээр хүргэсэн гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахан мэдэгджээ.


“Дэлхийн хамгийн дэвшилтэд агаар болон пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах уг системийг Израилд байрлуулснаар АНУ-ын Зэвсэгт хүчин хаана ч, хэзээ ч, урдчилсан таамаглах боломжгүй бүх аюул заналд хамгийн хурдан хугацаанд хариу арга хэмжээ авах чадвартай гэдгийг илтгэж байгаа юм" гэж мэдэгдэлд дурдав. 

Связанные новости