“Vale” компанийн гүйцэтгэх захирал огцорчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБРАЗИЛИА. /AP/. Өнгөрсөн нэгдүгээр
сард Бразилын зүүн өмнөд нутгийн Минас-Жерайс мужид үйл ажиллагаа явуулдаг
төмрийн хүдэр олборлогч “Vale” компанийн далан
нурсаны улмаас зуу гаруй хүн амиа алдсантай холбогдуулан тус компанийн гүйцэтгэх
захирал Вале Фабио Шварцман албан тушаалаасаа огцорсон байна.
Дээрх осолд мөрдөн шалгах ажиллагаа явуулсны дүнд уг шийдвэрийг гаргасан бөгөөд “Vale” компанийн өөр бусад 13 ажилтанд ажлаасаа чөлөөлөгдөх шаардлага хүргүүлжээ. Далангийн аюулгүй байдлыг сайтар хангаагүй хэмээн Бразилын хууль сахиулагчид үзэж, өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд тус компанийн гурван ажилтныг, хоёрдугаар сарын 15-нд дахин найман ажилтныг баривчилсан билээ.
Энэ оны нэгдүгээр сарын 25-нд Минас-Жерайс
мужийн Брумадиньо суурин дахь төмрийн хүдрийн уурхайд далан нурсны улмаас 166 хүн амиа алдаж, 155
хүн сураггүй хэвээр байна. 2015 онд мөн
Минас-Жерайс мужийн өөр нэгэн сууринд “Vale” компанийн далан нурсны улмаас 19 хүн амиа алдаж байсан юм.