А.Бутефлика Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАЛЖИР. /NHK/. Алжирын Ерөнхийлөгчийн албыг 20 жил хашиж буй Абделазиз Бутефлика ирэх дөрөвдүгээр сарын 18-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө гэдгээ ням гарагт албан ёсоор мэдэгджээ.
Өдгөө 82 настай А.Бутефлика
нь 1954-1962 онд тусгаар тогтнолын төлөөх Францын эсрэг дайнд тулалдаж байжээ. Тэрбээр
сүүлийн хэдэн жилийн хугацаанд бие нь тавгүйрхэж, эмчилгээ хийлгэх болсонтой
холбоотойгоор олон нийтэд харагдах нь ховордсон байна. Түүнчлэн Алжирын зарим
иргэн түүнийг улс орныг удирдан жолоодоход тохирохгүй болсон хэмээн үзэх болжээ.
А.Бутефликаг дахин
өрсөлдөхийг эсэргүүцсэн хүмүүс нийслэл Алжир болон өөр бусад олон хотод өнгөрсөн
ням гарагт жагсаал цуглаан өрнүүлсэн байна. Аюулаас хамгаалах хүчний ажилтнууд жагсагчдыг
тараахын тулд усан буу ашиглажээ.
“Хэрвээ би улиран сонгогдвол ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг явуулж, төрийн эрх мэдлийг энх тайвнаар өмнө нь шилжүүлэн
өгөх явцыг баталгаажуулна” гэж Алжирын Ерөнхийлөгч мэдэгдсэн байна.