Д. Медведев: Украинтай харилцаагаа сайжруулахыг хүсэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-04 13:14:56

МОСКВА. /АиФ/. Бид Украинтай харилцаагаа сайжруулахыг хүсэж байна гэж ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгдсэн тухай “Труд” сонин мэдээлжээ.


“Хоёр улс харилцаагаа сайжруулахын тулд аль аль нь алхам хийх хэрэгтэй байна. Гэсэн хэдий ч Украины эрх баригчдын гаргаж буй авир хоёр талын харилцаанд өөрчлөлт авчрах боломжийг урьдчилан таамаглах аргагүй болгож байна" гэж тэрбээр мэдэгдэв.


Мөн тэрбээр, "хоёр улсын ард иргэдийг нэгдмэл түүх, соёл нь холбож өгдөг бөгөөд харилцан ашигтай эдийн засгийн харилцаатай байсан нь саяхан билээ” хэмээн ярьсан байна. 

Связанные новости