Ж.Болтон: АНУ-БНАСАУ-ын удирдагчдын уулзалт амжилттай болсон
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /NHK/.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп
болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг
амжилттай болсон гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон
мэдэгдэв.
Энэ тухай
Ж.Болтон телевизийн “CBS” сувагт ярилцлага өгөх үеэрээ тэмдэглэсэн
бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийг Америкийн үндэсний ашиг сонирхлыг хамгаалсан гэж
хэлжээ. Түүнчлэн хоёр талын хэлэлцээг үргэлжлүүлэх тодорхой тов гараагүй байгаа
юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд төлөөлөгчдийн түвшинд яриа хэлэлцээг
үргэлжлүүлэх эсвэл тохиромжтой үед Ким Жөн Унтай дахин уулзахад бэлэн байгааг Ж.Болтон
мөн илэрхийлжээ.
Д.Трамп “Твиттер”
хуудсандаа нийтлэхдээ, АНУ-БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулийн тоог бууруулах
болсон шалтгаан нь АНУ-ын олон зуун сая ам.долларыг хэмнэх зорилготой гэжээ. Мөн
тэрбээр, энэ цаг үед БНАСАУ-тай хурцадмал байдлыг намжаах нь сайн талтай гэж
мэдэгдсэн байна.