Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн баг тамирчид тэргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой байдлын газар Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнийг алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг хангуулах, мэргэжлийн ур чадвар, цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор өнөөдөр Хүй долоон худагт зохион байгууллаа.
Тэмцээнд НОБГ-ын анги, байгууллагын нийт 15 багийн 160 гаруй тамирчин оролцож, жагсаалын ажиллагаа, дүрмийн мэдлэг, гранат шидэлтийн талбай дахь ажиллагаа, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, луужин ашиглан биетийг хайж олох, бие бялдрын шалгуураар норматив гүйцэтгэх ажиллагаа, гал унтраах тархалт, химийн хорт бодисоос хамгаалах нормативын ажиллагаа гэсэн цэгүүдэд даалгавар гүйцэтгэн, 10 км замыг туулж, аваргуудаа шалгаруулсан юм.
Тэмцээний нийлбэр дүнгээр нэгдүгээр байрт Сүхбаатар дүүргийн
Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34-р анги, хоёрдугаар байрт Чингэлтэй дүүргийн
Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, гуравдугаар байрт ХУД-ийн Онцгой байдлын
хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар анги тус тус шалгарлаа.
Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр
унтраах, аврах 34 дугаар анги нь 2015, 2016 онд хошой мөнгө, 2017 онд хүрэл
медаль хүртэж байсан бол энэ жил аваргын алтан медаль хүртэж, шилжин явах цомын эзэн болов.