Аврагчид уурхайн нурангиас нэг иргэний цогцос гаргажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан дөрвөн иргэн, хоёр техник рүү хүрч очих зам тавьж, ус соруулах хоолойг холбож дуусгаад байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Мөн аврагчид
таван метрийн гүнд 8 удаа шумбаж, 19:04 цагт нэг иргэний цогцсыг
гаргажээ. Ослын голомтод
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа
Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Онцгой байдал, МХЕГ, “Эко-Алтан
Заамар” ХХК, Заамар сумын ЗДТГ-ын нийт 100 гаруй хүн үүрэг
гүйцэтгэж байгаа аж.