Усама бен Ладены хүүгийн байгаа газрын талаарх мэдээлэлд шан амлав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /TASS/. Террорист “Аль-Каида” бүлэглэлийн толгойлогчдын нэг болох Хамза бен Ладены байгаа газрыг тогтооход туслах мэдээлэлд АНУ шан амлалаа. Энэ тухай тус улсын Төрийн нарийн бичгийн даргын дипломат аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах Майкл Эванофф сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ.
“Өнөөдөр Төрийн департамент “Аль-Каида” бүлэглэлийн толгойлогч Хамза бен Ладеныг мөн болохыг нотлох болон байгаа газрыг нь зааж өгсөн мэдээлэлд 1 сая хүртэл ам.долларын хэмжээтэй шагнал өгөхөө мэдэгдэж байна” гэж тэрбээр хэлсэн байна.
Хамза бен Ладен бол “Аль-Каида” бүлэглэлийн толгойлогч Усама бен Ладены хүү юм. Усама бен Ладеныг 2011 онд устгасан билээ. “Аль-Каида” бүлэглэлийн гишүүн болсон гэдгээ Хамза 2015 оны наймдугаар 14-нд албан ёсоор мэдэгдэж, хожим нь АНУ-ыг сүрдүүлжээ.