БНАСАУ-ын удирдагч Ханой хотоос бямба гарагийн өглөө хөдөлнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРХАНОЙ. /Yonhap/. БНАСАУ-ын удирдагч
Ким Жөн Ун Вьетнамын нийслэл Ханой хотоос бямба гарагийн өглөө буюу товлосон
хугацаанаас эрт хөдлөхөөр төлөвлөж байгаа тухай дипломат эх сурвалж мэдээлжээ.
Энэхүү шийдвэр нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн дээд хэмжээний
уулзалтын үр дүнтэй холбоотой эсэх нь тодорхойгүй байна. Вьетнамын Гадаад
хэргийн яамнаас өмнө нь мэдээлснээр, Ким Жөн Ун бямба гарагийн үдэд Пёньян руу
хөдлөх байсан ажээ.
Д.Трамп болон Ким Жөн Ун нар тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас Ханой хотод зохион байгуулсан дээд хэмжээний уулзалт хамтарсан мэдэгдэлгүйгээр өндөрлөсөн билээ. Гэсэн хэдий ч цаашид яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ гэдгээ талууд илэрхийлээд байгаа юм.
БНАСАУ-ын удирдагч нутаг буцахын өмнөхөн буюу бямба гарагийн өглөө Вьетнамын удирдагч агсан Хо Ши Миний бунханд түр зочлох ажээ.
Ким Жөн Ун нь сүүлийн 55 жилийн хугацаанд Вьетнамд айлчилж буй БНАСАУ-ын
анхны удирдагч бөгөөд тус улсын удирдагч агсан Ким Ир Сен 1958, 1964 онд Вьетнамд айлчилж байжээ.
БНАСАУ-ын удирдагч Вьетнам улсад хийж буй айлчлалынхаа үлдсэн хугацаанд
хоёр улсын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд анхаарлаа хандуулах төлөвтэй байна.
Ким Жөн Уны галт тэргэнд өнгөрүүлэх 66 цагийн аялал бямба гарагийн өглөө 10 цагт эхлэх ажээ. Мөн тэрбээр БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзахаар Бээжин хотноо түр зогсож
магадгүй байна