Гүүр мөргөсөн хөлөг онгоцны багийн гишүүдийг суллажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-01 13:04:38

ВЛАДИВОСТОК. /РИА Новости/Оросын “Seagrand” усан хөлөг онгоцны багийн гишүүдийг сулласан тухай “Риа Новости” агентлаг мэдээлэв. Seagrand” хөлөг онгоц БНСУ-ын Пусан боомтын гүүрийг мөргөж, энэ ослын дараа хөлөг онгоцны багийн гишүүдийг баривчлан саатуулаад байсан юм. Харин хөлөг онгоцны ахмадыг суллаагүй байна. 


Seagrand” ачааны хөлөг онгоц БНСУ-ын Пусан боомтод байдаг гүүрийг нүүрэн хэсгээрээ мөргөсөн тухай Солонгосын "Чунан Ильбо" сонин өнгөрсөн пүрэв гарагт мэдээлсэн байна. Бусад хөлөг онгоцны хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд “Seagrand” ачааны хөлөг онгоцыг аюулгүй газар байрлуулжээ. Мөргөлдөөний улмаас хөлөг онгоц эвдэрч сүйдэн гүүрэнд 5 метрийн гүн нүх үүссэн байна. Ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй бөгөөд одоогоор цагдаа нар ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж. 

Связанные новости