Турк улс түүхэндээ хамгийн том цэргийн сургуулилтыг хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-27 14:53:10

АНКАРА. /ТАСС/. Туркийн Тэнгисийн цэргийн хүчин түүхэндээ хамгийн том "Мави Ватан" тэнгисийн цэргийн сургуулилтад бэлтгэж эхэлсэн тухай “Yeni Safak” сонин мэдээлсэн байна.


Тус сонины мэдээлснээр, сургуулилтыг анх удаа Хар тэнгис, Эгийн тэнгис болон Газар Дундын тэнгист явуулах аж. Энэ сарын 27-ноос ирэх сарын 8 хүртэл үргэлжлэх уг сургуулилтад Туркийн Тэнгисийн цэргийн хүчний 103 хөлөг онгоц оролцох ажээ.  

Связанные новости