Москва хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны таазны чимэглэлийн эх зургийг худалдан авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭУлаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Москва хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны төв байрны гол танхимын таазны зурвас зургийн эх хувийг Монгол Улс худалдан авчээ. Тус зургийг ГХЯ-ны түүхийн сан хөмрөгт хадгалах юм байна.
ЗСБНХУ-ын /хуучнаар/ нэрт зураач В.А.Коноваловын зурсан эл зургийг Москва хотын “Кварта” уран зургийн галерейд энэ сарын 01-нд болсон дуудлага худалдааны үеэр ГХЯ-наас өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаагийн дэмжлэгтэйгээр худалдан авчээ. Энэхүү эх зураг нь 60.5х70.5см хэмжээтэй, цаасан дээр тосон будгаар
зурагдсан бөгөөд зураачийн ар гэрийнхэнд хадгалагдан өнөөг хүрчээ. Монгол Улсын Элчин сайдын яамны төв байрыг 1956 онд худалдан авч засварлах үед гол танхимын таазыг энэхүү зургийн дагуу зурж, чимэглэсэн юм байна.
Зураач В.А.Коновалов /1912-1995/ нь таазны чимэглэлээр олон уран бүтээл туурвисан ба Москвагийн метрогийн төв буудлуудын зураг чимэгл, “Украин” зочид буудлын хүлээлгийн төв танхимын хана, таазны зураг, М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийн Ази, Африкийн орнуудын сургуулийн таазны чимэглэл зураг зэргийг бүтээхэд голлох үүргийг гүйцэтгэсэн уран бүтээлч юм.