Цөмийн зэвсгээс ангижрах дорвитой шийдвэрт хүрнэ гэж найдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-02-26 13:31:33

ХАНОЙ. /VNA/. “Вьетнамын нийслэл Ханой хотноо болох БНАСАУ-АНУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалт нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулж, энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх дорвитой алхам болно хэмээн найдаж байна” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэдэгдэв.


А.Гутерреш энэ тухайгаа Женев хот дахь НҮБ-ын төв байранд зохион байгуулсан зэвсэглэлийг бууруулах бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Мөн уг бага хурлын үеэр БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Кюн Ва хэлэхдээ, энэ удаагийн дээд хэмжээний уулзалт тодорхой үр дүнд хүрнэ хэмээн найдаж байна гэжээ. 

Связанные новости